<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Галаас дөрвөн хүүхдийн амь аварсан С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг ХЭҮК-оос шагналаа
featured

Галаас дөрвөн хүүхдийн амь аварсан С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг ХЭҮК-оос шагналаа

 Дөрвөн хүүхдийн амь нас аварсан иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг Хүний эрхийн үндэсний комиссоос “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагналаа. Уг шагналыг 100 мянган төгрөг дагалддаг аж. 

 Энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед С.Хишигдалай таксинд явж, Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгчээ. Үйлчлүүлэгчээ буулгаж байх үед хүүхдийн “Авраарай, туслаарай"гэх дуу сонсогдсон байна. Ингээд хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол эсгий гэр шатаж, тооноор нь гал гарч байжээ. “Хашаанд гүйгээд ортол өөдөөс 10 гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан. Дотор нь дахиад хүүхдийн дуу гараад байхаар нь шууд зөрөөд ортол 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад байж байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гаргасан&#8221; хэмээн иргэн С.Хишигдалай хэвлэлд ярьсан байдаг.

Хүүхдүүдийг гаргасныхаа дараа тэрбээр эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. Гэр нь тэр дороо шатаж дууссан бөгөөд гал гарах үед 3-14 насны дөрвөн хүүхэд гэртээ байжээ.