<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Т.Ариунаатай хамт “Тэнгэр шиг бай”-маар бол "Буянт-Ухаа" руу үнэгүй хүргүүлээрэй
featured

Т.Ариунаатай хамт “Тэнгэр шиг бай”-маар бол "Буянт-Ухаа" руу үнэгүй хүргүүлээрэй

 Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" тоглолт өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Тоглолтын үеэр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Б.Бямбабаярын ая "Тэнгэр шиг бай", Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая "Тусгаар тогтнол" хэмээх хоёр шинэ уран бүтээлээ үзэгчдэд толилуулах аж.

Мөн  Т.Ариунаатай хамт үдшийг хамтдаа  өнгөрүүлэхээр догдолж буй фенүүдээ "Буянт-Ухаа" спортын ордон руу үнэ төлбөргүй хүргэж өгч үйлчлэх гэнэ. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театр, "Аса" циркийн гаднаас 16:00, 17:30 цагт зорчигчдоо аван тус тус хөдөлж, үдэш 22:40 цагт буюу тоглолтын дараа Монголын хүүхдийн ордон хүртэл хүргэж өгөх аж. Фенүүдийн цугларалт автобусан дотор эхлэх бөгөөд та ч бас нэгдэхийг хүсвэл 99159030 дугаар руу залгаарай.