<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Үзэсгэлэнт Сайханы хөтөл сайхан замтай боллоо
featured

Үзэсгэлэнт Сайханы хөтөл сайхан замтай боллоо

 Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Хонгор морьтын нэг дүгээр  багаас Сайханы хөтөл хүртэлх 5 км замыг хатуу хучилттай болгох  засварын ажил дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Сэлэнгэ аймгаар дайран өнгөрөх аялагчдын нүдээ хужирлан байж, бууж морддог үзэсгэлэнт газрын нэг бол Сайханы хөтөл аргагүй мөн. Тус аймгийн удирдлагын зүгээс уг хөтлийг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр төлөвлөн үе шаттай ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм. Үүний нэг нь энэхүү зам засварын ажил байв.

Уг авто замын ажлыг “Сэлэнгэ АЗЗА” төрийн өмчит компани хийж гүйцэтгэжээ. 2019-2020 оны улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хийж буй эл замын ажилд энэ жил 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулсан байна. Үлдсэн нэг тэрбум төгрөгийн хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгасан байна. Хатуу хучилттай авто замын хажуугаар хашаа, саравч, зогсоол зэрэг тохижилтын ажлууд хийх бөгөөд үүнийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх юм байна. 

Таг: