<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ БНХАУ руу албадан буцаасан 758 иргэнийг Нанжин хотод хорихоор болжээ
featured

БНХАУ руу албадан буцаасан 758 иргэнийг Нанжин хотод хорихоор болжээ

 Монгол Улсад 30 хоног оршин суух зөвшөөрөлтэй ирж, цахим гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай хэмээн сэжиглэгдсэн 758 хятад иргэнийг өнгөрсөн бямба гаригт хуулийн байгууллагынхан БНХАУ руу албадан гаргасан.

Тэднийг Эрээн боомтын Цагдаагийн газар хүлээн авч, бүгдэд дугаар өгсөн байдаг. Эдгээр залууст хэрэг үүсгэн Нанжин хотын хорих ангид хорих гэж байгаа талаар өмнөд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ.

Аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө ТЕГ болон ЦЕГ-ын хяналт дор  таван зочид буудлаас баригдсан 760 гаруй хятад иргэнийн хэрэглэж байсан “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер, их хэмжээний бэлэн мөнгө, тансаг зэрэглэлийн автомашиныг хураан авч, толгойлогч гэж болох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар ТЕГ, ЦЕГ мэдээлсэн.

 Синьхуа агентлагийн мэдээ:

Хятадын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны мэдээлснээр, Хятад, Монгол хоёр орны хил дамнасан сүлжээний гэмт хэрэгт хамтран цохилт өгөх тухай нийтлэг ойлголтын дагуу Монгол Улсын хууль сахиулах байгууллага сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон Хятадын 800 шахам сэжигтнийг баривчилж, тэдний 759 иргэнийг Хятад улсад хүлээлгэн өгсөн байна.

Арваннэгдүгээр сарын 7-ны 12:00 цагт Хятадын НАХЯ-ны шийдвэрээр ӨМӨЗО, Жянсү мужийн НАХ байгууллага эдгээр сэжигтнийг галт тэргээр Наньжин хотод хүргүүллээ. Энэ бол Хятадын НАХЯ болон олон улсын цагдаагийн хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллаж, сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон хамгийн олон сэжигтнийг баривчилсан хэрэг бөгөөд тэднийг баривчилснаар энэ төрлийн гэмт хэрэгт хүчтэй цохилт болсон юм.

 
 

Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам /НАХЯ/-ны албаны хүн хэлэхдээ "Хилийн чанадад гарч буй сүлжээний залилангийн гэмт хэрэгтэй холбогдуулан ойрын жилүүдэд Хятадын НАХЯ орон нутгийн Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага, Камбож, Филиппин, Лаос зэрэг орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, сүлжээний залилангийн 11 удаагийн гэмт хэргийн 1,336 сэжигтнийг баривчлан улсдаа авчирснаар хилийн чанадад сүлжээний залилан хийдэг гэмт хэрэгтнүүдэд хүчтэй цохилт өгсөн юм.

Үүний улмаас гэмт хэрэгтнүүд орогнох цэгээ Зүүн Өмнөд Азиас өөр бүсэд шилжүүлээд байна. Энэ удаад Хятад, Монгол хоёр орон хамтран сүлжээний залилангийн гэмт хэрэгт цохилт өгснөөр гэмт хэрэгтнүүдийн хилийн чанадад орогнох орон зайг улам хумьж чадлаа" гэжээ.

74326037_403742603845629_6139803625356001280_n БНХАУ албадан буцаагдсан 758 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Нанжин хотод хорихоор болжээ

 

74527826_2536040253283568_1186548504374280192_n БНХАУ албадан буцаагдсан 758 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Нанжин хотод хорихоор болжээ

75394246_599242904150583_1702631302215237632_n БНХАУ албадан буцаагдсан 758 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Нанжин хотод хорихоор болжээ

74445096_546728789443544_5922963289360302080_n БНХАУ албадан буцаагдсан 758 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Нанжин хотод хорихоор болжээ