<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Төв банкны хараат бус байдалд төр өөрөө халдлаа
featured

Төв банкны хараат бус байдалд төр өөрөө халдлаа

 Төв банкны ерөнхийлөгч байна гэдэг онцгой эрх мэдэл мөн. Хүссэн болгон нь энэ суудалд заларч чаддаггүй. Тийм ч учраас өрсөлдөөн ихтэй, тэр хэрээр хариуцлага өндөр алба. Тэгвэл өчигдрөөс эхлэн төв банкны дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ гэсэн асуулт олон нийтийн дунд хөвөрч, зарим нэг нь тэр, энэ хэмээн нэрлэж эхэллээ. Хамгийн хариуцлагатай, эгзэгтэй мөч эдийн засагт өдгөө тулж ирээд буй. Учир нь ээлжит сонгууль мөнгөний бодлогод хамгийн том эрсдэл дагуулдаг.

Сонгуулийн жилүүдэд эдийн засаг хяналтгүй болж, хямралын улаан гэрэл асах хүртэл хэмжээнд нөхцөл байдал доройтдог. Төсвийн хамаг байгаа орлогоо шавхан барж, мөнгөний бодлогоор дамжуулан төгрөг хэвлэж зах зээлд нийлүүлэх замаар өөрсдийн бодлогоо Засгийн газар хэрэгжүүлэхээр оролддог. Төв банкнаас зээл хүртэл авдаг. Эцэст нь, эдийн засагт учрах үр дагаврыг нийтээрээ хүртдэг буруу жишиг бий. Тэгвэл энэ жишиг дахин давтагдаж мэдэхээр боллоо. Үүнээс гадна БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх юанийн своп хэлцлийн хугацаа ирэх онд дуусгавар болно. Үүнийг үргэлжлүүлэн сунгах эсвэл төлөх хоёр сонголт л бий. Мөн олон улсаас босгосон өндөр дүнтэй бондуудын өр төлбөр биднийг хүлээж байгаа.

4-1-1 Төв банкны хараат бус байдалд төр өөрөө халдлаа

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш мягмар гарагийн байдлаар 2,702 төгрөгтэй тэнцэж, улсын хэмжээнд инфляц есөн хувьтай байна. Инфляц өөрөө мөнгөний бодлогын сорилт болж эхэллээ. Валютын ханшийн дарамт ялгаагүй эдийн засагт бодит хүндрэл авчирсан. Ирэх жилийн мөнгөний бодлогыг УИХ энэ сарын 15-ны дотор батлах ёстой.

Мөнгөний бодлого толгойлох хүнгүй буюу нэг ёсондоо энэ нь дайнд цэргүүд жанжингүй орж байгаатай адил юм. Төв банкны түүхэнд ийм зүйл өмнө нь болж байсангүй. Харин УИХ өчигдөр үүний эхлэлийг тавьж, зургаан жилээр томилж байсан төв банкны удирдлагыг УИХ-ын даргын саналаар “явуулахаар” шийдлээ. Тэдний гаргасан шийдвэрийг чуулганаар хэрхэн шийдэхийг одоо харах үлдэж байна. Төв банкны засаглалаас төрийн мөнгөний бодлого, төгрөгийн хувь заяа хамаарна. Харин төгрөгийн ханшаас та бидний амьдрал ахуй дээрдэх, дордох нь шалтгаална. Зарчмаа авч үзвэл, төв банкны тухай хууль бодит байдал дээр хэрэгжиж чадахгүй байгаа нь эндээс харагдана.

Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн хувьд инфляцыг нэг оронтой тоонд тогтоон барихын сацуу валютын ханшийг тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний бодлого хэрэгжүүлсэн. Тэрчлэн банкны хууль эрх зүйн орчны шинэчлэлийг далайцтай хийж, олон улсын түвшинд авчирсан.

Банкны салбар өөрийн үзүүлэлтийг сайжруулаад зогсохгүй бизнесийн зээлийг дэмжих замаар хувийн хэвшлийн хөгжилд мөнгөний бодлого шууд бусаар нөлөөлсөн. Уг бодлогын үр дүнд олон мянган хүн ажлын байртай болж, эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Эдгээрээс гадна ёроолдоо тулаад байсан улсын гадаад валютын албан нөөцийг 3.9 тэрбум ам.долларт хүргэсэн бөгөөд энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр дүн болсон.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин