<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Лусын буулттай шарагчин тахиа өдөр
featured

Лусын буулттай шарагчин тахиа өдөр

  Өнөөдөр аргын тооллын 11 дүгээр сарын 8. Баасан (Сугар) гараг/. Билгийн тооллын шинийн 11,идэрийн барилдлагатай шарагчин тахиа өдөр. Овоо тахих, лусын буулттай. Өвлийн уур-02:47. Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:46-17:24.​

Үс засуулбал оюун билиг хурц болох сайн. Гэвч туулай, бар, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үхэр, могой, тахиа, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.

Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл , лам болох, эм найруулах, замд гарах, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мэргэ төлгө тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хатуу үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Таг: