<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Маргааш дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Айда” дуурьт саатан морилно уу
featured

Маргааш дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Айда” дуурьт саатан морилно уу

 Дэлхийн дуурийн  урлагийн ноён оргил Ж.Вердийн “Айда” дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ сарын 2,3-нд тоглохоор бэлтгэл хангаж эхэлжээ. “Аида” дуурийг Ж.Верди 1871 онд Египетийн хааны хүсэлтээр шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичжээ.

“Аида” дуурийн зохиол нь түүхийн бодит үйл явдал дээр үндэслэгдсэн хэмээн цомнол зохиогч Мариетт өөрөө баталсан байдаг ч энэхүү үйл явдлыг чухам хэзээ болж өнгөрснийг мэдээлээгүй бөгөөд “Фараоны үеийн түүх” хэмээн тэрээр тодотгосон байна.

Египет Этиопуудын мөргөлдөөний түүхийн үеийн нэгээхэн хэсгийн тухай үйл явдлыг харуулсан аж. Цэрэгжүүлсэн дэг жаягтай Египетийн агааргүй мэт орон зай, гавалж гинжилсэн хуягт цац суварга (пирамид), нэг маягийн хувцас өмсгөл бүхий газар зүйн хязгаар нутагт болж буй эмгэнэлт хайр сэтгэл, гурван хүчтэй авьяаслаг залуу хүмүүсийн нэгдэл, сүйрлийн тухай өгүүлэх энэхүү дуурь нь том хэмжээний 4 бүлэг, 7 үзэгдэлтэй бөгөөд олныг хамарсан үзэгдлүүд, мөн балетыг оруулсан нь гадна шинжээрээ Францын том дуурьтай төстэй. Үндсэн хэв маяг (жанр) нь гол дүрүүдийн дотоод ертөнцийн догдлол, шаналлыг нээн харуулсан сэтгэл зүйн драм. Хүн төрөлхтний гол үзэл санаа болох эх нутгаа гэсэн сэтгэлтэй зэрэгцсэн хайрын дурлалт сэтгэл, түрэмгийллийн эсрэг зөрчилдөөнөөс гадна шударга ёс, энэрэнгүй үзлийн бат итгэлийг багтаан хамруулжээ.

 “Аида” дуурь нь өнөөдрийг хүртэл симфони хөгжмийн жинхэнэ эрдэнэсийн нэг хэвээр үлдсэн юм.