<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Поп дива нар өнөөдөр Замын-Үүдийнхэнтэй ая дуугаараа уулзана
featured

Поп дива нар өнөөдөр Замын-Үүдийнхэнтэй ая дуугаараа уулзана

 Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг, МУСТА, поп дива дуучин С.Сэрчмаа нар эх орноо тойрон аялж, хамтарсан тоглолтоо үзэгч фэнүүддээ толилуулж  байгаа билээ. Авьяаслаг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт баруун аймгуудаас сүр дуулиантайгаар эхэлсэн бол өдгөө зүүн аймгуудын сонсогч, фэнүүд рүүгээ зүглэжээ. Тэд өчигдөр Сайншандад ая дуугаа өргөсөн бол өнөөдөр Замын-Үүдийнхэнд тоглоно. 

Поп дива дуучин Ж.Алтанцэцэг кино, жүжгийн дуунуудаа зонхилон хүргэж байгаа бол Поп дива дуучин С.Сэрчмаа хайрын дуунуудаараа дуунд дуртай Монголчуудынхаа сэтгэлийг огшоож байгаа сурагтай. Тэдний тоглолт үзэгчдээр дүүрэн болж байгаа аж. Урлагийн хүмүүст танхим дүүрэн хүмүүс алтан тайзыг хэрхэн хөглөж байгаа нь хамгаас чухал байдаг. Тэр ч утгаараа хоёр дуучин маань нэлээн бэлтгэлтэй, тайз, гэрэл, хөгжим гээд бүх зүйлээ сайтар хангаж аяллаа үргэлжлүүлжээ. Дахин хэзээ ч давтагдах нь тодорхойгүй ховорхон тоглолтыг орон нутгийнхаа ард иргэдэд маш амжилттай үзүүлж яваа хоёр уран бүтээлчийнхээ цаашдын аялалд амжилт хүсье.

75231717_522537041869246_3797201747697467392_n 

 

 

  74615552_1664821086986011_6418214503678214144_n 73458764_442545616401082_3830128929788657664_n  73364104_1381938028648922_1872409164697829376_n