<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Налайхын замын нэг урсгалыг нээж, машинуудыг явуулж эхэлжээ
featured

Налайхын замын нэг урсгалыг нээж, машинуудыг явуулж эхэлжээ

  Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байгаа. бөгөөд далан, хоолой тунель барих болон хучилтын ажлыг дуусгаад байна. Харин явган хүний, дугуйн зам барих, гэрэлтүүлгийн ажил хийгдэж байгаа аж. 

Уг замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр бүрэн нээхээр төлөвлөсөн ч өчигдөр нэг урсгалыг нээж машинуудыг явуулж эхэлжээ. 

Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Таг: