<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ ОХУ-д суралцахаар явж буй иргэд цагаачлалын хуудсыг зөв бөглөхийг ГХЯ-наас анхааруулав
featured

ОХУ-д суралцахаар явж буй иргэд цагаачлалын хуудсыг зөв бөглөхийг ГХЯ-наас анхааруулав

 ОХУ-д суралцахаар явж буй иргэд хил дээр цагаачлалын хуудас /миграционная карта/-ыг буруу бөглөсний улмаас нутаг буцах тохиолдол гарч байгааг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.

ОХУ-д суралцах иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө Аяллын зорилго буюу Цель визита /Purpose of visit/ хэсэг дэх Сургалт буюу Учёба /Education/ гэсэн сонголтыг дугуйлах ёстой. Гэвч иргэд дээрх хэсгийг дугуйлаагүйн улмаас нутаг буцаж буй аж. Тиймээс дээрх сонголтыг дугуйлах, сургалтын визээ үзүүлэхийг анхааруулж буй юм.

Таг: