<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Өсвөрийн аврагч-2019” анхдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо
featured

“Өсвөрийн аврагч-2019” анхдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо

 “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо. Аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор зохион байгуулсан тус тэмцээний аваргаар Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг шалгарав.

Дэд байрт зүүн бүсээс оролцсон Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, гутгаар байрт Хойд бүсээс оролцсон Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг шалгарлаа.

Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV  сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг, Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” гэсэн 5 бүлгийн 35 өсвөрийн аврагч оролцсон юм.

Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

 

Таг: