<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Бид уучлахгүй ” хөдөлгөөнийхөн УИХ-ын зарим гишүүдийн хөрөнгө орлого хэт өссөнийг шалгах шаардлага хүргүүллээ
featured

“Бид уучлахгүй ” хөдөлгөөнийхөн УИХ-ын зарим гишүүдийн хөрөнгө орлого хэт өссөнийг шалгах шаардлага хүргүүллээ

 "Бид уучлахгүй" хөдөлгөөний зүгээс УИХ-ын зарим гишүүдийн хөрөнгө орлого хэт өссөнийг шалгах шаардлага ирүүлжээ. Уг асуудлаар УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдахаар товлосон ч  ирц бүрдээгүйгээс хоёронтоо хойшилсны эцэст өчигдөр хуралдсан байна. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөж байсан ч нэг асуудлаар хуралджээ. Тодруулбал, хөдөлгөөний зүгээс авлига, албан тушаалтны асуудал дээр хууль эрхзүйн зохицуулалт байхгүй учраас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн  нь энэ.   

Сонирхуулахад, 1990 оноос хойшхи үе үеийн парламентын Ёс зүйн дэд хороо тун цөөхөн хуралдсан байдаг аж. Тухайлбал, 1996-2000 онд нэг, 2000-2004 онд дөрвөн удаа бусад үед нэгээс хоёр удаа л хуралджээ.

Түүнчлэн “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Мөнхцэлмэг,  “2019 оны есдүгээр сарын 4-нд авлига, ашиг сонирхлын хуулинд хийдэл байна үүнийг өөрчлөөч” гэсэн хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлжээ. Харин төрийн гурван өндөрлөгийн албаны зүгээс УИХ-ын даргын 177 дзугаар захирамжаар холбогдох  хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тийшээ дамжуулсан, уламжилсан гэсэн хариу өгсөн байна.

Дашрамд дуулгахад, нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын үнэн зөв, орлогыг бүртгэхээс бус эх үүсвэрийг шалгах эрхзүйн боломж АТГ-т байдаггүй юм байна. Тиймээс эрхзүйн орчинг нь бий болгох нь зүйтэй хэмээн хөдөлгөөний зүгээс хүсэлт шаардлага хүргүүлсэн юм байна.