<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Шилдэг продюсер” боллоо
featured

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Шилдэг продюсер” боллоо

 Улаанбаатар Олон улсын кино наадмын 11 дэх удаагийн “Шилдэг продюсер” номинацийн эздээр жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар тодорчээ. Тэдний хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны уран бүтээл бол “Халуун зүрх” уран сайхны кино.  Ийнхүү тэд анхны дэлгэцийн бүтээлээрээ “Шилдэг продюсер” номинацид тэргүүлж, гурван сая төгрөгөөр шагнуулсан байна.

Улаанбаатар хотноо аравдугаар сарын 14-нөөс 20-нд зохион байгуулагдаж буй тус кино наадмын нээлтийн киногоор 2019 оны Венецийн Олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн билээ.

“Улаанбаатар” кино наадмын хөтөлбөр нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форм, сургалт гэсэн таван хэсгээс бүрдэж байгаа юм.

Таг: