<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Хөлдөөсөн тарвага олноор нь хот руу оруулах гээд баригдав
featured

Хөлдөөсөн тарвага олноор нь хот руу оруулах гээд баригдав

Тарваганы түүхий махыг их хэмжээгээр нийслэл хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу хяналт шалгалт хийж байгаа. Уг шалгалтаар  “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор 2019 оны аравдугаар сарын 10-нд иргэн Б нь Ховд аймгийн Жаргалант сумын захаас авсан гэх 14 бодгаль тарваганы арьстай хөлдөөсөн, боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна.