<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт нижгэр болно
featured

“Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт нижгэр болно

 Монголын рок поп ертөнцийн амьд домог “Харанга” хамтлаг 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд аравдугаар сарын 19-нд "Замд гаръя" тоглолтоо “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр товложээ. 

Тус хамтлаг 30 жилийн ойн тоглолтоосоо өмнө шүтэн бишрэгчдэдээ олон гэнэтийн бэлэг барихаар бэлдсэний нэг нь тус хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлгийг хүргэхээс гадна “VOLUME 1” пянз гаргахаар болжээ.

Тоглолт 15.00 цагт эхлэнэ., Харангын тоглолтод зориулсан пянз, CD цомог, бусад эд зүйлсийг худалдан авах боломжтой. Тоглолтод зориулан хотын төвөөс “Харанга” хамтлагын логотой 10 том оврын автобус “Буянт-Ухаа” цогцолбор руу өдрийн 12.00-24.00 цагийн хооронд үйлчилнэ. Харангын тоглолтын тасалбартай хэн бүхэн тэр автобусаар үнэгүй үйлчлүүлэх болно.

“Харанга” хамтлагийнхны тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, “Rec on”, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр, Реппер Big Gee  нар оролцох гэнэ. Тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч 30-60 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа аж.