<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Ардын хувьсгалын 97 жилийн ойн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
featured

Ардын хувьсгалын 97 жилийн ойн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэл өчигдөр дууссан. Бөхийн барилдааны бүртгэлийг хоёр хоногийн турш Спортын төв ордонд авсан бөгөөд бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлсэн юм.

Хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдахаас дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд барилдахаар бүртгүүлсэн байна. Мөн улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж нарын есөн арслан цолтнууд бүртгүүлжээ.

Ийнхүү Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

728×90