<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Сураггүй болсон залууг айлын өвөлжөөнөөс олжээ
featured

Сураггүй болсон залууг айлын өвөлжөөнөөс олжээ

 Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багийн харьчат сэтгэцийн өөрчлөлтэй 40 настай, Х гэх иргэн энэ сарын 4-нд сураггүй алга болжээ.

Түүнийг алга болсноос нь хойш  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тасралтгүй хайсаар өчигдөр эсэн мэнд олжээ. Тэрээр Цагаан-Ус багийн Шар магнай гэдэг газарт малчин Э-ын өвөлжөөнд байжээ. Түүнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид сураггүй болсон бас нэгэн иргэнийг олжээ. 10 дугаар сарын 6-нд гэрээсээ морьтой гараад сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн 26 настай залууг эсэн мэнд олжээ.