<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ерөнхийлөгч Дорноговь аймагт ажиллаж байна
featured

Ерөнхийлөгч Дорноговь аймагт ажиллаж байна

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг өчигдөр ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Энэ ажилтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцаж буй ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодруулахад “Ерөнхийлөгч Дорноговь аймагт ажиллаж байгаа. Хэвлэлийн албандаа энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагаас сэтгүүлч авч яваагүй” гэдэг мэдээллийг өглөө.

Дээрх Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27 км төмөр зам, 17.2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж,  улсын чанартай автозам болон төмөр замтай холбоод байгаа юм.