<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Н.Цэрэнбат: Сайжруулсан түлшээр хангах ажлаа зогсоохгүй
featured

Н.Цэрэнбат: Сайжруулсан түлшээр хангах ажлаа зогсоохгүй

 Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол нэмэгдэх болсон. Энэ асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдаж Улаанбаатар хотын өрх бүрт ирэх сарын 1 ны өдөр гэхэд “Угаарын хий мэдрэх” төхөөрөмжийг үнэгүй тараах шийдвэр гаргасан байна.

Энэ тухай БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийж, иргэд амиа алдсанд гүнээ харамсаж байна. Иргэдийн зуухны битүүмжлэл, зуухны стандарт муу байгаа нь нөлөөлж байна. Засгийн газар сайжруулсан түлшээр хангах ажлаа зогсоохгүй. Ирэх сарын 1-ний өдөр гэхэд Улаанбаатарын өрхүүдэд үнэ төлбөргүй “Угаарын хий мэдрэгч” төхөөрөмж суурилуулах шийдвэр гаргасан гэсэн юм.

Бичлэгийг эндээс үзнэ үү: https://www.facebook.com/TV5Mongolia/videos/741876719608968/