<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сургалтад урьж байна
featured

“Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сургалтад урьж байна

 Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалтыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улсын Их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна.

Сургалтыг :

-Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим,

-Сэтгүүлч ба мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал

-Зөрчлийн хууль ба сэтгүүлч багц сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн багш нар, сэтгүүлчдийн эрхийн хамгаалахаар ажиллаж байгаа хуульчид болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд удирдан явуулна.

Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлч, редактор хамрагдаж болно.

Сургалт энэ сарын 11-ний 13:00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркын 202 тоотод болно.

Монголын сайтын холбоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа боловсролын байгууллагатай энэхүү сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно. Сургалтын үеэр сэтгүүлчид хуульч, өмгөөлөгчдөөс хууль зүйн зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах боломжтой.

“Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх сард “Цахим сэтгүүл зүй ба Хүний эрх” сэдэвт сургалт хийхээр төлөвлөжээ.