<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Спортын ертөнцийг шуугиулсан Э.Содномпилжээг Гиннесийн номонд бүртгэв
featured

Спортын ертөнцийг шуугиулсан Э.Содномпилжээг Гиннесийн номонд бүртгэв

 Паралилимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн спортын ертөнцийг шуугиулсан амжилт Гиннесийн номонд бичигджээ. Тэрээр энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөж түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн юм. Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан билээ.  Харин энэ удаа түүний амжилтыг албан ёсоор Гиннест бүртгэж авчээ.

Өмнө нь манай улсаас ой тогтоолтын спортын тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын амжилт Гиннест бүртгэгдэж байсан бол дахин нэг тамирчин маань Гиннесийн дээд амжилтаараа бичигдсэн нь энэ.