<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Абэ Шинзо 50 орчим улсын төр, засгийн тэргүүн нартай уулзана
featured

Абэ Шинзо 50 орчим улсын төр, засгийн тэргүүн нартай уулзана

 Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Эзэн хаан Нарүхитогийн хаан ширээнд залрах ёслолд оролцохоор хүрэлцэн ирэх 50 орчим орны төр, засгийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөжээ. Эдгээр уулзалт 10 дугаар сарын 22-нд болох ёслолын арга хэмжээний өмнө болон дараа болох ажээ. Энэхүү арга хэмжээнд 200 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг урих төлөвтэй байна.

Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, зочдын дунд Их Британийн хунтайж Чарльз, БНХАУ-ын дэд дарга Ван Цишань, Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чи тэргүүтэй төлөөлөгчид багтах ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ёслолын арга хэмжээнд оролцох төлөвгүй байгаа бөгөөд тус улсыг төлөөлөн Ерөнхий сайд Ли Нак Ён оролцож, Абэ Шинзотой уулзаж магадгүй байна. 

 

Таг: