<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Ардын хувьсгалын 97 жилийн ойн хурдан морьдын их насны уралдаанаар гурван морь энджээ.
featured

Ардын хувьсгалын 97 жилийн ойн хурдан морьдын их насны уралдаанаар гурван морь энджээ.

Энэ жилийн их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 384 хурдан хүлэг бүртгүүлсэн ч 339 нь шандас сорилоо. 

Түрүү магнайд Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн залуу зээрд, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Батсайханы Саянсанаагийн хээр, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, улсын алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан давхилаа.

Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн тус, тус давхисан юм. 

Онцлоход, уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан байна. Мөн уралдааны замд гурван морь багтарч энджээ. Хүүхэд гэмтсэн байж болзошгүй. Одоогоор эмнэлгийн байгууллага шалгаж байна гэж баяр наадмын комисоос мэдээллээ.

728×90