<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Дональд Трамп Хонконгийн байдлыг хүмүүнлэгээр зохицуулахыг уриалав
featured

Дональд Трамп Хонконгийн байдлыг хүмүүнлэгээр зохицуулахыг уриалав

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын эрх баригчдад хандан Хонконгт үүссэн нөхцөл байдлыг хүмүүнлэг аргаар зохицуулахыг уриалжээ. Хэрэв хүч хэрэглэн зохицуулахыг оролдвол Америк-Хятадын худалдааны хэлэлцээнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

“Бид маш хүнлэг шийдвэр харахыг хүсэж байгаа бөгөөд ийм ч байх болно гэж найдаж байна. Хоёр улс хэлэлцээ хийж байгаа энэ үед ямар нэг муу зүйл болбол хэлэлцээнд муугаар нөлөөлнө гэж бодож байна. Хятадын эрх баригчид нөхцөл байдлыг тайван замаар зохицуулах ёстой гэж би үзэж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

АНУ-д 10 дугаар сарын 10-нд эхлэх хоёр орны худалдааны ээлжит хэлэлцээний талаар дурдахдаа Трамп талууд “ямар нэг чухал зүйлийг хийх боломжтой” гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Таг: