
Өвөрхангайд 29 багш саятан болжээ
Дэлхийн багш нарын болон Монголын багш нарын баяраар Өвөрхангай аймгийн 29 багш “Саятан багш”-аар шалгарч, тус бүр 2 сая төгрөгийн урамшуулал гардлаа.
2016 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Өвөрхангай аймгийн ЕБС, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ыг баталсан бөгөөд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж, сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, дотуур байрны багшийг урамшуулалд хамруулахаар тусгасан байна.
2016-2018 онд дээрх журмын болзлыг хангасан 64 багшид 128 сая төгрөгийн урамшууллыг олгосон бол энэ жил 29 багшид 58 сая төгрөгийн батламж гардууллаа.