<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийг тушаал бууруулсан нь эхнэртэй холбоогүй аж
featured

Цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийг тушаал бууруулсан нь эхнэртэй холбоогүй аж

 ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан жагсаал цуглаан зохион байгуулж байсан иргэн Т.Энхсайханы нөхөр цагдаагийн байгууллагад ажиллададаг. Гэтэл түүнийг албан тушаал бууруулсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын дарга С.Баатаржав "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө доорхи тайлбарыг хийжээ.

Тэрбээр "Т.Энхсайхан гэх эмэгтэй сүүлийн үед хэвлэл мэдээлийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх болсон. Иргэн Т.Энхсайханд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудал манай Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа нь үнэн. Хэргийн шалгалтын явцын талаарх тодорхой мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэх боломжгүй. Энэ эмэгтэйн нөхөр Д.Очгэрэл нь манай ажилтан мөн. Эрүүгийн цагдаагийн албанд хэлтсийн даргаар ажиллаж байсан. Цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийг албан тушаалаас нь үндэслэлгүй чөлөөлсөн асуудал яригдсан. Энэ талаар тодруулж тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

Цагдаагийн төв байгууллага нь харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагааг шалган зааварчилж, илэрсэн зөрчил дутагдлыг засуулж, тодорхой үүрэг чиглэл өгч, түүнийхээ биелэлт, үр дүнг тооцох ажлыг төлөвлөн үе шаттай зохион байгуулдаг. Эрүүгийн цагдаагийн албанд 2013 оноос хойш дотоод хяналт шалгалт хийгдэж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байсан. Энэ жил тус албанд хуваарьт шалгалт хийгдэх байсан. Шалгалтыг өнгөрсөн сарын 18-20-ны өдрүүдэд явуулж, дүнг хуралдаанаараа хэлэлцээд зохих шийдвэрүүдийг гаргасан. Шалгалтад тус албаны бүх нэгжийн үйл ажиллагааг хамруулж, шалгалтын дүнг үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тус албаны дарга, Дэд дарга, хэлтсийн дарга нарын нийт долоон удирдах албан тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу албан тушаал бууруулах болон цалинг тодорхой хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг засуулах хугацаатай үүрэг өгсөн" хэмээн ярьсан байна.

Таг: