<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ "Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг баривчилжээ
featured

"Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг баривчилжээ

 Монгол, Оросын хамтран байгуулсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг бас нэгэн хүний хамт баривчилсан тухай эх сурвалж мэдээлж буй.

Тэднийг ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх даваа гарагийн шүүх хуралдаанаар шийднэ гэв.

Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан тухай мэдээлэл бий. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар Ж.Пунцагийг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох тодорхойлолт авалгүй томилсон гэх мэдээллийг хийж байсан аж.

Таг: