<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Гран при шагналыг Монголын баг анх удаа хүртлээ
featured

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Гран при шагналыг Монголын баг анх удаа хүртлээ

 БНСУ-д сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн Гран при тэмцээн өндөрлөв.  Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг уг тэмцээний тэргүүн байрт шалгарч бахдам амжилт үзүүллээ.

Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн манай баг аваргын төлөөх тоглолтод “Пиран” багийг 13:10-аар хожсон байна. Энэ удаагийн амжилтаараа дэлхийн Гран при ангиллын тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа түрүүлсэн нь энэ.

 Манай баг хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг хожиж, шигшээд анх удаа шалгарсан юм. Тэд шөвгийн наймд Сербийн алдарт “Земун” багийг 17:16-гаар хожиж олныг найхшруулав.  “Улаанбаатар ММС Энержи” баг энэ хожлоороо “Токио-2020” олимпын эрх авах чухал оноог авч чадлаа. Энэ улирлын сүүлчийн Гран при тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Д.Дэлгэрням шалгарсан байна.