<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойн өдөр чандрыг нь хулгайлжээ
featured

Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойн өдөр чандрыг нь хулгайлжээ

 Энэтхэгийн улс үндэстний эцэг гэгддэг Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой тохиосон аравдугаар сарын 2-нд түүний чандрыг хулгайлжээ. Түүхэн энэ өдөр Энэтхэгийн төв нутагт хадгалагдаж байсан Гандигийн чандрыг хулгайд алдсан нь тэр.

Мадхя Прадеш мужийн Рева хотод оршдог Гандигийн дурсгалын байгууламжаас чандрыг хулгайлж, хөрөг зураг дээр нь ногоон будгаар “урвагч” гэсэн үгийг бичиж үлдээсэн байжээ.

Ганди өөрөө хинду шашинтан байсан ч исламын шашинтнуудад зөөлөн хандаж, хинду-исламын эв нэгдлийг дэмжиж байсан юм. Энэ үзлийг нь хинду шашны хэт үзэлтнүүд эсэргүүцсээр өнөөг хүрчээ. Тэд Гандиг хинду шашнаасаа урвасан, Энэтхэг улсыг хувааж, Пакистаныг тусгаар тогтнуулсан гэж буруутгадаг.

Махатма Ганди 1948 онд хинду экстремистүүдийн гарт алагдсан юм.

Рева хотын цагдаагийн газар чандар хулгайлсан хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Гандиг нас барсны дараа шарилыг нь чандарласан ч хинду шашны заншлаар голд цацаагүй хадгалж үлдсэн аж.