<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хөдөөгийн замд анхаарал,болгоомжоо өчүүхэн ч алдаж болохгүй, эрхэм жолооч нар аа
featured

Хөдөөгийн замд анхаарал,болгоомжоо өчүүхэн ч алдаж болохгүй, эрхэм жолооч нар аа

Жолооны ард тасралтгүй 6 цаг сууж машин барьж замын хөдөлгөөнд оролцоход осолд өртөх эрсдэлийн төвшин эрс нэмэгдэнэ. Хэрэв зогсолтгүй 10 хүртэлх цаг зорчиход ослын эрсдэлийн төвшин 10-80 хувь болон өсч 10 цагаас илүү хугацаанд маш 100-250 хувьд хүрдэг гэж мэргэжилтнүүдийн судалгаа нотолжээ. Өнгөрсөн жилийн статистикийг звэл, 143 жолооч орон нутгийн зам дээр амиа алдаж 254 жолооч гэмтсэн. 175 зорчигч амь насаа алдаж 570 зорчигч гэмтсэн. Энэ тоо бидэнд хол замд жолоо мушгиж явахдаа анхаарал болгоомжтой,нойр хоолоо зохицуулж явахыг сануулж байна. Ослын 60 орчим хувь нь ядарснаас анхаарал суларсан эсвэл хурд хэтрүүлсэн, эсрэг урсгалд орсон, өөд өөдөөсөө мөргөлдсөнөөс болсон байдалтай байна. Мэргэжлийн хүмүүсийн анхааруулж буйгаар, холын замд 45 км тутамд жолооч нарын амралтанд зориулсан хоол цайны газар, 15 км тутамд амрах талбайнууд байх стандарт байх ёстой гэнэ. Гэтэл  манайд байдал өөр шүү дээ. Жолооч нар түр амрах газартаа ирээд дунджаар 15-30 минут зогсдог байх хэрэгтэй. Хэрэв хоногт аялах зам нь 51-100 км хүртэл урт бол зогсож амрах жолооч нарын тоо 35 хувь, 101-200 км хүртэл аялалд 61 хувь, харин 201 км-ээс их бол 85 хувь  болж өсдөг аж. Эндээс харахад хүмүүс холын замд ямар ихээр ядардгийг мэдэж болно. Тэгэхээр амралт аялал аль алиныг тохируулж явах нь зүйтэй.

 Хайртай дотны хүмүүстэйгээ халуун ам бүлээрээ сайхан амраад ирье гэж хүсэхгүй хэн байх билээ. Болзошгүй ослоос зайлсхийх ур чадвар, хурдаа багасгах сийрэг ухаан жолооч  танд хэрэгтэй гэж замын цагдаа  сэрэмжлүүлж байна.

728×90