<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Монголд хөрөнгө оруулагчдын чуулган Шанхайд болно
featured

Монголд хөрөнгө оруулагчдын чуулган Шанхайд болно

“Invest in Mongolia, Shanghai-2019” хөрөнгө оруулалтын чуулганыг энэ оны 11 дүгээр сарын 7-10-нд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулахаар товложээ.

Монголын талаас Үндэсний хөгжлийн газар БНХАУ-ын Шанхай хотын Захиргаа болон Монгол Улс дахь Монгол Шанхайн бизнес эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах энэхүү чуулган нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болох аж. “Ойн хүрээнд энэ жилийг хоёр орны төр, засгаас онцгой анхааран бизнес, эдийн засаг, соёл урлагийн тодорхой үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байна” гэж Үндэсний хөгжлийн газраас мэдээллээ.

Монголд хөрөнгө оруулагчдын Шанхайн чуулганд БНХАУ-ын талтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгууллага, ААН-үүдийг оролцохыг урьж байна. Оролцохыг хүсвэл есдүгээр сарын 30-ны дотор Үндэсний хөгжлийн газарт бүртгүүлэхийг сонордууллаа.

Дээрх чуулганд БНХАУ-ын талаас оролцох компани, ААН-үүд нь “Bank of China”-гийн гадаад улс орон руу хөрөнгө оруулалт хийх шаардлагыг хангасан компаниуд байх тул Монгол Улсаас оролцох компаниуд хөрөнгө оруулалт татах шаардлагатай тодорхой төсөлтэй байхыг анхааруулж байна.