<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Үхсэн матрын ходоодноос 330 гаруй зоос гарчээ
featured

Үхсэн матрын ходоодноос 330 гаруй зоос гарчээ

 Өнгөрсөн тавдугаар сард Японы Нагоя хотын “Хигашияма” амьтны хүрээлэнд үхсэн матрын ходоодноос 330 гаруй зоос гарчээ. Уг матар аялагчдын хүслээ шивнэн цөөрөм рүү шидсэн зоосыг олон арван жилийн турш залгисан байжээ. Матар 5,10 иений зооснуудыг олон жил залгисан ч үхсэнгүй. Гэхдээ матрын цөөрөм рүү зоос шидэх нь аз авчрахгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулсан байна.

1965 онд “Хигашияма” амьтны хүрээлэнд ирсэн матар 54 насалжээ. Задлан шинжилгээний дүнгээс үзэхэд тэр их зоос залгисан ч аль нэг эрхтэн нь доголдсон гэх шинж тэмдэг ажиглагдаагүй аж.

Матрыг эхний 20 жилийн турш шилэн хоргоны цаанаас үзүүлдэг байжээ. 1989 онд цөөрөм нээгдсэнээс эхлэн матрыг ойроос харах боломж аялагчдад нээгджээ. Тухайн үеэс хүмүүс матрын цөөрөм рүү зоос шидэж эхэлсэн байна. Зоос шидэхгүй байхыг хүссэн сануулах тэмдэг цөөрмийн эргэн тойронд байрлуулсан боловч зоос шидэгчид түүнийг тоосонгүй.

Япон заншлын дагуу сүм дуганы өмнө байршуулсан модон хайрцаг руу зоос шидэх нь ирэх ондоо азтай байхыг бэлгэддэг аж. Харин зарим хүн хиймэл цөөрөм болон усан оргилуур руу зоос шидэх нь түгээмэл ажээ. 

 

Таг: