<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Неон гэрэл шиг нүдтэй хятад хүү олныг гайхшруулж байна
featured

Неон гэрэл шиг нүдтэй хятад хүү олныг гайхшруулж байна

Шинэ арьстны анхны төлөөлөгч манай дэлхийд аль хэдийн мэндэлжээ. Хятадын өмнөд нутагт амьдардаг Нонг Юсүи гэдэг жаал хүү неон шиг өнгө бүхий хачин цэнхэр нүдтэй. Түүний нүд муурынх шиг гэрэлтдэг бөгөөд энэ нь харанхуйд харах боломж олгодог гэнэ. 

Түүнийг нялх бага байхад нь эх,эцэг нь эмч нарт үзүүлжээ. Гэсэн ч тэр үед нүдний эмч нар түүнээс ямар ч эмгэг илрүүлээгүй байна. Эцэг нь хүүхдийнхээ нүдний өнгөнд санаа зовдог байсан гэнэ. харин одоо бол нэгэнт дасчээ. Хятадад ийм цэнхэр нүдтэй хүүхэд бараг байдаггүй аж. 

Нэг жилийн дараа илүү нарийн шинжилгээ хийснээр Нонгийн нүдэнд тапетум байхгүй нь илэрчээ.  Энэ нь харанхуйд харах боломж олгодог  онцгой төрлийн эс гэнэ. Уг эс олон зэрлэг амьтанд байдаг ч, хүнээс анх удаа илэрсэн нь энэ ажээ.

Хүүгийн ийм өвөрмөц байдал түүнд ямар ч төвөг уддаггүй байна. Нонг хүү шөнийн бүрэнхий гэрэлд биш, харин тас харанхуйд хичээл номоо үзэхийг илүүд үздэг байна.

Мутаци нь  ганц нэг хүний генд ийм байдлаар нөлөөлж чадахгүй хэмээн биологчид үзэж байгаа аж. 

Таг: