<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хонконгийн жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдлыг даамжруулжээ
featured

Хонконгийн жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдлыг даамжруулжээ

 БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын өдөр Хонконгт аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалж цэрэг, цагдаагийн алба хаагчдыг гудамж талбайд хамгаалалтад гаргасан. Гэвч жагсагчид хориг саадыг үл тоон олон мянгаараа жагсаж цагдаа нартай мөргөлджээ. Гэвч баярын өдөр Хонконгт өрнөж буй ардчиллын төлөөх жагсаал улам ширүүссэн байна.

 Хонконгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, цагдаа нар хэд хэдэн удаа анхааруулах гал нээсэн бөгөөд нэг эрэгтэй шархадсан байна. Мөн Засгийн газрын байрны ойролцоо цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон усан буу ашиглажээ.

 Хар өнгийн хувцас өмссөн жагсагчид засаг захиргааны онцгой бүсүүдэд ардчиллыг улам хөгжүүлэхийг уриалж байжээ. Жагсаалын улмаас олон дэлгүүр болон метроны буудлуудын үйл ажиллагаа зогсоход хүрсэн байна. 

 Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр цагдаагийн офицер жагсагчдын нэгийнх нь цээжин тус газар буудаж шархдуулсан байна. Хонконгийн жагсагчдыг 17 долоо хоногийн турш жагсаал хийхэд цагдаа нар резинэн сумтай буу ашиглаж байсан ч энэ удаад жинхэнэ сумаар буудаж бусдын  амь насанд хүрсэн үйлдэл гаргасан нь энэ.

 Хонконгийн жагсагчид зургаан дүүрэгт цуглаж зарим замуудыг хаасан байна. . Гэмтэж шархадсан хүмүүсийн хоёр нь хүндээр шархадсан гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.

Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар 180 гаруй жагсагчийг баривчлан саатуулсан байна.

Цээжиндээ буудуулсан 18 настай эрэгтэйг яаралтай хагалгаанд оруулсан ба одоогоор биеийн байдал нь ямар байгааг тодорхой мэдээлэл байхгүй байна.

Таг: