<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Москвад "Cулла" уриан дор болсон жагсаалд 20 мянган хүн оролцжээ
featured

Москвад "Cулла" уриан дор болсон жагсаалд 20 мянган хүн оролцжээ

 Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 20 гаруй мянган хүн оролцсон байна. Жагсагчид улс төрийн хоригдлуудыг нэн даруй  суллах шаардлага тавьж, Москва хотын Сахаровын өргөн чөлөөнд цугласан нь тэр.

Москва хотын Думын сонгуульд бие даагчдыг оролцуулаагүйг эсэргүүцэгчдийн жагсаалыг сөрөг хүчнийхэн өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн зохион байгуулж буй. Харин энэ удаагийн эсэргүүцлийн  жагсаалд оролцсоныхоо төлөө эрүүгийн хэрэгт татагдан хоригдох болсон хүмүүсийг суллахыг шаардагсад  оролцсон байна. Эсэргүүцлийн энэ удаагийн жагсаал нь эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр болсон  байна.

"Cулла" уриан дор зохион байгуулагдсан энэ жагсаалд оролцогчид  улс төрийн хэргээр урьдчилан саатуулах төвд хоригдсон хүмүүсийн хөрөг зургийг барьцгаасан  байлаа.  Тэдний ихэнх нь өнгөрсөн 7,8 дугаар сард Москвад  болсон жагсаал цуглааны үеэр саатуулагдсан хүмүүс  байжээ.

Таг: