<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Кубад эмч нарын хөдөлмөрийг мөлжиж байгаа албан тушаалтнуудын эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ
featured

Кубад эмч нарын хөдөлмөрийг мөлжиж байгаа албан тушаалтнуудын эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ

 Эмч нарын хөдөлмөрийг мөлжиж байгаатай холбоотойгоор эмнэлгийн гадаад хөтөлбөрийг хариуцдаг Куба улсын албан тушаалтнуудын эсрэг АНУ визийн хязгаарлалтын арга хэмжээ авна хэмээн АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус мэдэгдэлдээ дурджээ.

"Хилийн чанад дахь эмнэлгийн хөтөлбөрийн хүрээнд эмч нарын хөдөлмөрийг ашиглах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой Куба улсын албан тушаалтнуудын эсрэг АНУ-ын Төрийн департамент хориг арга хэмжээ авж байна. Эмч нар аюултай нөхцөлд олон цаг амралтгүй ажиллахаас өөр аргагүйд хүрч байна” хэмээн баримт бичигт дурджээ. Үүнтэй холбоотойгоор Куба улсын хилийн чанад дахь эмнэлгийн хөтөлбөр хэрэгжиж буй газруудад эмч нарын хөдөлмөрийг ашиглахыг эсэргүүцсэн арга хэмжээ авахыг Ортагус бусад улсад уриалжээ. 

Таг: