<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Ү.Агьбилэг, Б.Алтантуяа нар шатрын 2019 оны улсын аваргаар тодров
featured

Ү.Агьбилэг, Б.Алтантуяа нар шатрын 2019 оны улсын аваргаар тодров

 Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шатрын шигшээ тэмцээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ивээл дор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод энэ сарын 20-29-нд  боллоо. 

Эрэгтэйчүүдийн 59 дэх удаагийн тэмцээнд  тэргүүн байрыг "Хан-Алтай" клубийн тамирчин, Монгол Улсын Спортын мастер Ү.Агьбилэг, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн тэмцээнд  тэргүүн байрыг "Дагшаахүү" клубийн тамирчин мастер Б.Алтантуяа нар тус тус эзэлж энэ оны аварга шатарчид боллоо.

Тэмцээнд их мастер 4, Олон улсын мастер 6, Олон улсын шатрын холбооны мастер 7, дэд мастер 3, Монгол Улсын спортын мастер 2, дэд мастер 1, цолгүй өсвөрийн нэг шатарчин оролцсон чансаа өндөр тэмцээн боллоо гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Шатрын улсын аварга шалгаруулах урьдчилсан гурван шатны тэмцээнд 4000 гаруй тамирчин оролцож, шалгарсан 24 тамирчин 10 өдрийн турш 11 өрөг тоглож аваргаа шалгаруулсан юм.

 

Таг: