<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хонконгийн жагсагчидтай эв санаа нэг байгаагаа илэрхийлсэн жагсаал Тайваньд боллоо
featured

Хонконгийн жагсагчидтай эв санаа нэг байгаагаа илэрхийлсэн жагсаал Тайваньд боллоо

  Хонконгийн жагсагчидтай эв санааны хувьд нэгдмэл гэдгээ харуулахын тулд Тайванийн гудамжуудад олон арван мянган хүн жагссан байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр, дэлхийн даяар жагсаал цуглаан өрнүүлэх уриалга цахим сүлжээгээр тархсантай холбогдуулан өнгөрсөн ням гарагт Тайбей хотод болсон жагсаалд 50 мянга орчим хүн оролцсон ажээ.

 Жагсагчдын дийлэнх нь Хонконгийн жагсаалын бэлгэ тэмдэг болох хар өнгийн хувцас өмссөн байжээ. Тэд “Хонконгийн эрх чөлөөний төлөө”, “Тайвань Хонконгтой хамт” зэрэг уриаг хашгирч байсан байна.

Жагсаалд оролцсон тайваньчууд жагсагчдын таван шаардлагыг бүгдийг нь биелүүлэхийг Хонконгийн засаг захиргаанд уриалсан байна. Мөн үүнтэй ижил жагсаал цуглаан Берлин, Сидней, Токио зэрэг дэлхийн 40 гаруй хотод болжээ. 

Хэт давруу үзэлтнүүд Засгийн газрын байр руу шатамхай бодис бүхий лонхнууд шидэж эхэлсний дараа Хонконгийн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд  ус шүршигч тусгай машин болон нулимс асгаруулагч хий ашиглажээ. Жагсагчид өнгөрсөн бямба гарагт Адмиралти дүүрэг дэх Засгийн газрын цогцолборын ойролцоо цуглажээ.

“Хүний эрхийн төлөө иргэний фронт” хөдөлгөөний зохион байгуулсан жагсаал цуглаан эхлээд тайван болж байсан хэдий ч жагсаал цуглаанд оролцогчдын зарим нь цагдаа нарын нүд рүү лазер гэрэл тусгаж, тэднийг өдөөн турхирхыг оролдож улмаар Засгийн газрын цогцолбор руу шатамхай бодис бүхий лонхнууд шидэж эхэлсэн байна. Түүнчлэн жагсагчид замын хөдөлгөөнийг хаажээ. Жагсаал цуглаанд хэдэн мянган хүн цугларсан байна.

Таг: