<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ
featured

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй гишүүн орнуудын төр, засгийн газар, төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн есдүгээр сарын 24-нд тусгай арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны долоодугаар сард АНУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийлжээ.

Тэр үеэр Беларусь, Киргизийн Гадаад хэргийн сайд, АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ

Таг: