<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Монгол үндэсний бий биелгээг флаш мобтой хослуулан бүжив
featured

Монгол үндэсний бий биелгээг флаш мобтой хослуулан бүжив

 Олон нийтэд эрүүл чийрэг амьдралын хэв маягийг уриалах, биеийн тамир спортыг бүх нийтэд сурталчлах зорилгоор дасгал флаш моб зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд оюутан залуус болон салбарын яам, харьяа байгууллагуудын албан хаагч зэрэг нийт 3000 гаруй хүн оролцож, хамтдаа дасгал хөдөлгөөн хийв.      

БСШУСЯ, Засгийн газар МУБИС-ийн Биеийн тамирын их сургуулийн багш нар удирдан 16 тоот дасгал болон, хийн дасгал хийсэн бол JCI Монгол байгууллагатай хамтран “Эртэч Монгол” төслийн хүрээнд залуусын эв нэгдлийн илэрхийлэл болох флаш моб бүжгийг Монгол үндэсний бий биелгээтэй хослуулан зохион байгуулснаараа онцлог боллоо.

Дасгалын үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оюутан залууст зөв хандлагатай, эрүүл чийрэг, бүтээлч байхыг уриалж, бүх нийтийн дасгалын арга хэмжээнд эртлэн ирсэнд талархал илэрхийлсэн юм. 

Таг: