<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.доллар зээлэв
featured

Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.доллар зээлэв

Зам барих, сэргээн засварлахад нь зориулж Азийн хөгжлийн банк Монгол Улсын дэд бүтцийн салбарт 60 сая долларын зээл олгож байгаагаа тус банкны захирлуудын зөвлөл мэдэгдсэн байна хэмээн хятадын Синьхуа агентлаг дамжууллаа.

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн орнуудын тээврийн зохицуулагч Масахиро Нисимура "Чанартай зам, гүүр, эрчим хүчний сүлжээ зэрэг нь эдийн засгийн өсөлтийг хангах нэг чухал үзүүлэлт" гэж хэлсэн байна.

Улаанбаатарыг Орос, Хятадтай холбох тээврийн хонгил бий болгосноор  Монгол Улсын Хөдөө аж ахуй хөгжихөөс гадна худалдаа тээврийн нөхцөл сайжирч улмаар 2011 онд 17,3 хувьтай байсан Дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт 2017 онд 5,1 хувь болж буурсан нь эргээд сэргэх нөхцөл бүрдэх юм.

Азийн хөгжлийн банкны үндсэн хувь нийлүүлэгч нь Япон, АНУ болж 15 хувийг эзэлж байгаа бол БНХАУ-ын хувь дөнгөж зургаан хувь байгаа юм.

728×90