<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Засгийн газрын тогтоолд “засаглах” эрх нүүрсний ченжүүдэд бий юү?
featured

Засгийн газрын тогтоолд “засаглах” эрх нүүрсний ченжүүдэд бий юү?

Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” ХХК байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Тус компанид өнөөдрийн байдлаар 700 гаруй ажилтан, алба хаагчид ажиллаж байна. Мөн борлуулалт хийх 450 иргэнтэй хамтран ажиллах гэрээг өчигдөр байгуулж, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэж буй. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд сошиалаар шахмал түлшийг үйрмэг байсан, илчгүй гэх мэт мэдээллийг зориуд тарааж байгаа нь тус компанийн ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсан хэрэг болжээ. Энэ талаар “ Тавантолгой түлш” ХХК-ийнхан өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Энэ талаар тус компанийн нярав Г.Наранцэцэг хэлэхдээ, өнөөдөр Налайх, Эмээлтийн нүүрсний ченжүүд, амны эзэд нүүрсээ хэрхэн борлуулах вэ гэж тархиа гашилгаж яваа нь бодит үнэн.  Тиймээс тэд Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох, шийдвэрийн эсэргүүцээд байгаа юм. Шахмал түлш бол хог гэсэн мессеж, ташаа мэдээлэл, дүрс бичлэгийн ард нүүрсний амны эзэд байгаа гэсэн.

/Компанийн нярав Г.Наранцэцэг/

Мөн ченжүүдийн ярьж, хэлээд байгаа шиг асар муу түлшийг “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлээгүй гэдэг тодорхой. Техник, технологийн зуунтай хөл нийлүүлэн чанар стандартын өндөр төвшинд шахмал түлш үйлдвэрлэж байна.  Тавантолгойн нүүрс муу гэж ярьж байгаа нь оновчгүй. Хэрвээ муу байсан юм бол гадаадын зах зээлд худалдахгүй, хөрөнгө оруулагчид ч сонирхохгүй. Нөгөө талаар манай компани түлшний үйрсэн хогийг худалдан борлуулж ашиг орлого олдоггүй. Гэрээт цэгүүдэд нэг тоннын савлагаатай түлшийг 25 кг-ын шуудайнд савладаг. Гэрээт борлуулагчид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу сайжруулсан шахмал түлшийг шигшээд савлаж байна. Харин нунтгийнх нь жинг тооцоод үйлдвэрт буцааж тушаадаг. Ингэснээр хэрэглэгчдэд нунтаг хог очихгүй, гэрээт борлуулагчид жингийн алдагдалд орж хохирохгүй, хоёр талын эрх ашиг зөрчигдөхгүй” юм гэв.\

/Сошиалд буруу мэдээлэл өгсөн гэгдээд буй Г.Тэгшжаргал гуай/

Тэгвэл сошиалд буруу мэдээлэл өгсөн гэгдээд буй Г.Тэгшжаргал гуай энэ тухайгаа тайлбарлахдаа, “Намайг өдрийн цайгаа уухаар явсан хойгуур шахмал түлш худалдаалж байсан охин дээр хэсэг хүн ирж шахмал түлшний үйлдвэрт буцаахаар ялгаад байсан үйрмэгүүдийн зургийг гар утсан дээрээ авч бичлэг хийж, та нар ийм хог хаягдал зарж байна. Энэ бичлэгийг сошиалд тавина гээд явсан байсан. Бид хог хаягдал зарсан зүйл байхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд 450 цэг байхад яагаад зөвхөн намайг сонгон ирж, бичлэг хийж байгааг ойлгохгүй юм. Хөгшин хүн шахмал түлш зарж болохгүй гэсэн хууль, журам байхгүй биз дээ. Үнэхээр их гайхаж байна. Гол нь компани руу, шахмал түлшийг муу гэж харагдуулах гэсэн дайралтад би өртчих шиг боллоо. Амьдрах гэж ядаж яваа хөгшин надаар улс төр хийж яах нь вэ” гэсэн юм.

/Савласан шахмал түлш. 25 кг болон нэг тонноор/

/Халуун уур савссан түлш/

/Конвераар дамжин бөмбөрөх хар алт/

/Хар алтны савлагаа/

/Үйлдвэрлэлээс хэрэглэгчийн гарт хүргэхээр ачиж байна/

/Уур савссан шахмал түлш нэг тоннын савлагаагаар/