<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хонг Конгийн тэмцэл хүчирхийллийн шинжтэй болж эхэлжээ
featured

Хонг Конгийн тэмцэл хүчирхийллийн шинжтэй болж эхэлжээ

 Арван зургаа дахь 7 хоногтоо үргэлжилж байгаа Хонг Конгийн иргэдийн тэмцэл хүчирхийллийн шинж чанартай болж эхэлжээ. Ням гаригт болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр Шатин дүүрэг дэх New Town Plaza худалдааны төв томоохон хохирол амссан байна.

Өглөө тайван замаар цөөн хүнтэй эсэргүүцлээ эхэлсэн тэмцэгчид сүүлдээ эх газрын Хятадын бодлогыг дэмждэг дэлгүүр, бизнесүүд руу дайрч эхэлжээ. Нүүрэндээ баг зүүсэн залуус шил цонхнуудыг хагалж, автомат машинууд, цахилгаан шатыг эвдэн сүйтгэсэн байна. Мөн Хятадын төрийн далбаан дээр гишгичиж, дараа нь гол руу хаяжээ.

Цагдаа нар худалдааны төвийг, түүнтэй холбогддог метроны өртөөний хамт хааж, өөдөөс нь тоосго чулуу шидэж байгаа тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Шатин дүүргийн хэд хэдэн газарт тэмцэгчид хориглолт босгож, гал тавьжээ.

18783538-7491257-image-a-22_1569153219954 Хонг Конгийн тэмцэгчид Хятадын далбааг урж, худалдааны төвийг түйвээжээ

Мөн тэмцэгчид Хонг Конгийн олон улсын нисэх буудлыг довтлохоор сошиал сүлжээнд иргэдийг уриалж эхэлсэн юм. Гэвч цагдаа нар яаралтай арга хэмжээ авч, нисэх буудал хүрэх замуудад хатуу хяналт тавьснаар тэмцлийг зогсоож чаджээ.

Зургаадугаар сарын эхээр гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл Хонг Конгт эхэлж байв.

Сүүлдээ энэ тэмцэл Хонг Конгийн ардчилал, бие даасан засаглалыг хамгаалах тэмцэл болж хувирсан юм. Маргааны сэдэв болж байсан хуулийн төслийг буцаан татсан ч тэмцэл зогсохгүй байгаа бөгөөд сүүлийн үед хүчирхийлэл, өмч хөрөнгөд халдах явдал улам нэмэгдэж байна.

Таг: