<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
featured

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, ажил, цаашдын зорилтын талаар танилцуулав.

 Ирэх онд инфляцийн түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Татварын багц хуулийг хэрэгжүүлэх гэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эрчим хүч, газрын тос, эрүүл хүнсний хэрэглээг дотоодоос бүрэн хангах нь Засгийн газрын гол зорилт. Энэ нь Монгол Улс туурга тусгаар байхын баталгаа, хөгжлийн үндэс гэдгийг дурдаад төрийн албан хаагчид "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ"-г чанартай, түргэн шуурхай хүргэж, иргэддээ тэгш үйлчилж байхыг онцгойлон анхааруулав.

 Ерөнхий сайд тус аймагт ажиллах үеэрээ, Эрдэнэт хотын үерийн даланг Европын сэргээн босголтын банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн 14 сая ам.доллароор иж бүрэн барихаар шийдвэрлэв.  Мөн Эрдэнэт хотын 1А хорооллын инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг судлан, хамтран шийдвэрлэхийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад үүрэг болголоо.