<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Жон Болтоны халааг авах хүнээр Роберт О'Брайен тодорчээ
featured

Жон Болтоны халааг авах хүнээр Роберт О'Брайен тодорчээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны халааг авах хүнээр Төрийн департаментын Барьцаалагдсан иргэдийн асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Роберт О'Брайеныг нэрлэжээ. Р.О'Брайен нь Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын дөрөв дэх зөвлөх юм. Тэрбээр уг албан тушаалыг хашиж эхэлснээр цагаачлалын бодлогоос өгсүүлээд АНУ, Ираны хурцадмал байдлыг зохицуулах үүрэг хүлээж байна. 

 АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний шинэ зөвлөх нар лхагва гарагт Лос-Анжелес хотод сэтгүүлчидтэй ярилцжээ. Д.Трамп Р.О'Брайеныг Барьцаалагдсан иргэдийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр маш сайн ажилласан гэдгийг онцлоод, бид бие биеэ маш сайн мэддэг гэжээ. 

 "Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хаших нь миний хувьд нэр хүндийн хэрэг юм" гэж Р.О'Брайен хэлсэн байна. 

Роберт О’Брайен гэж хэн бэ?

О’Брайен хуульч мэргэжилтэй.Төрийн албанд  ямар нэгэн өндөр тушаал эрхэлж байсангүй. Тэгээд ч олон улсын сэдвээр дуулиантай мэдэгдэл хийж олонд танигдаагүй нэгэн ажээ. Тэр 2007-2011 онуудад Афганы шүүгчид, өмгөөлөгчид, прокуроруудыг бэлтгэх улсын болон хувийн хөтөлбөрийн ажлыг удирдан Төрийн департаментын дэргэд үйл ажиллагаа явуулж байлаа. Энэ тушаалыг тэр Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс ба  Хиллари Клинтоннарын дэргэд ч хашиж иржээ. Өмнө нь соёлын өвийн биет эд зүйлийг хариуцсан АНУ-ын Зөвлөх хорооны бүрэлдэхүүнд орж байв. Энэ байгууллага нь Төрийн департаментын дэргэд ажиллан соёлын өвийн эд зүйл ба эртний дурсгалт зүйлийн хууль бус наймааны талаар АНУ-ын  засгийн газарт зөвлөгөө өгдөг юм.

О’Брайен нь хуулийн LarsonO’Brien компанийн үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд Лос-Анжелест компанийн төв байр нь байрладаг ажээ. Тэрбээр өмгөөлөгчийн хувьд сансрын нисэгч Эдвин (Базз) Олдрин зэргийн цуутнууд, 20th Century Fox кино урлан мэтийн том компаниудын сонирхолыг шүүхэд хамгаалж иржээ.

Мөн  2013 оны Гүржийн сонгуулийг ажиглах АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Мөн 2014 онд Украины сонгуулийг ажиглажээ.

Калифорни мужийн Их сургуульд дээд боловсрол эзэмшсэн байна. АНУ-ын  Хуурай замын цэргийн цэргийн бэлтгэл хошууч цолтой.

Таг: