<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР О.Баасанхүү: УИХ-ыг тараах нь үнэн бол тогтоолоо бариад ороод ир л дээ
featured

О.Баасанхүү: УИХ-ыг тараах нь үнэн бол тогтоолоо бариад ороод ир л дээ

 УИХ-ын тарааж, ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудалд улс төрийн гуравдагч хүчин болох МАХН-ыг төлөөлж парламентад суугаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. Тэрээр “УИХ-ыг тараах тухай цуурхлыг зориудаар тарааж байна. Түүнийг нь хэвлэл мэдээллийнхэн болон бусад гишүүд нэн даруй өлгөж аваад дэвэргэх ёстой болж таарлаа. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч тун удахгүй Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хуралд очно. Мэдээж ах нартаа загнуулна. Тиймээс л МАН-ын 12 нөхөр суугаад ярьсан юм билээ. Нэг их эх оронч зан гаргаад байх зүйл байхгүй. Хүн худлаа ярьж болно. Гай болохоор худлаа ярьж болохгүй шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Хэрэв УИХ-ыг тараах нь үнэн бол тогтоолоо бариад ороод ир л дээ. Хэрэв МАН ийм шийдвэр гаргаж байгаа бол намаа татан буулгах хэрэгтэй. Үнэхээр тийм 34 хүн байгаа бол өргөдлөө өгчих хэрэгтэй. УИХ чадамжгүй бол тарах хуультай биз дээ” гэлээ.