<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Мартаж болохгүй өдөр
featured

Мартаж болохгүй өдөр

Хүн төрөлхтөний түүхэнд мартаж үл болох хар толбо үлдээсэн террорист халдлага одоогоос 18 жилийн өмнөх энэ өдөр болсон билээ. 2001 оны 9 дүгээр сарын 11-ний мягмар гарагийн өглөө тэр нэгэн өглөө америкчуудын хувьд ажил сургуульдаа яарсан байдаг л амар тайван өглөө байлаа. Гэтэл Нью-Йорк болон Вашингтон хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт халдлага болсныг мартах аргагүй.

Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, Пентогон, Шенксвилл террористуудын халдлагад өртөж, 2000 гаруй хүн нэг өдөр харамсалтайгаар амиа алдсан билээ. Энэхүү аймшигт халдлагын улмаас хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70 мянган хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовсоор байгаа юм. Америкийн агаарын тээврийн Бойнг-767 онгоц 110 давхар "Дэлхийн худалдааны төв” гэгдэх ихэр цамхагийн хойд цамхагийн 80 давхрыг мөргөж дэлбэрлээ. Үүнээс яг 18 минутын дараа Бойнг-767 маркийн 2 дахь онгоц нөгөө цамхагийн 60 давхрыг мөргөж дэлбэрэв. Энэ хоёрын дараагаар Бойнг-557 маркийн онгоц Пентагоныг мөргөн сүйрсэн бол нэг онгоц нь террористуудын ажиллагааг эсэргүүцэн тэмцсэн хүмүүсийн ачаар Шенксвиллд унасан юм. Дээрх дөрвөн онгоц тус бүрд 4-5 тооны алан хядагч цаасны хутга гэх мэтхэнээр зэвсэглэн орж, үйл ажиллагаагаа явуулсан гэдэг.

Тэдгээр амиа золиослогчдын зарим нь АНУ-д нэгээс илүү жил амьдарсан, нисгэгчийн сургалтад сууж байсан аж. Тэдгээр Ислам шашинт алан хядагчид бүгд Саудын Араб болон Арабын орнуудаас гаралтай байсан бөгөөд Осама Бин Ладенаар толгойлуулсан Аль Кайда алан хядах байгууллагын гишүүд байжээ. Халдлагын захиалагчийг АНУ-ын тагнуулын байгууллага "Аль Кайда” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладен хэмээн мэдэгдэж, "Америкийн номер нэг дайсан” гэж зарлажээ. Америкийн цэргүүд Ойрхи Дорнодод нэвтэрч, хөнөөлт дайснаа устгахаар тэмцэж эхлэв. 2011 онд америкчууд гол дайснаа устгажээ. Бин Ладеныг Пакистаны Абботтабад хот дахь нуувчинд нь буудаж хөнөөсөн байна.