<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ 18 жилийн өмнөх хар өдрийг түүх сануулав
featured

18 жилийн өмнөх хар өдрийг түүх сануулав

  2001 оны есдүгээр сарын 11-нд хүн төрөлхтний түүхэнд мартаж боломгүй  хар өдөр тохиосон билээ. Мягмар гарагийн тэр нэгэн өглөө АНУ-ын Нью-Йоркийн тэнгэр цэлмэг,бүгдээрээ ажил, сургуульдаа яарсан байдаг л өглөө байлаа. Гэтэл зүү 08:45 минутыг зааж байтал гэнэт террорист халдлага болсон юм. Тэр цагаас  хойш 18 жил өнгөрч байна. Энэ өдөр Нью-Йорк болон Вашингтон хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт халдлага болсныг америкчууд өнөөдөр харамсан дурсаж байна. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, Пентагон, Шенксвилл террористуудын халдлагад өртөж, 2000 гаруй хүн нэг өдөр харамсалтайгаар амиа алдсан билээ.

 Америкийн агаарын тээврийн Бойнг-767 онгоц 110 давхар “Дэлхийн худалдааны төв" гэгдэх ихэр цамхгийн хойд 80 давхрыг мөргөж дэлбэрлээ. Үүнээс яг 18 минутын дараа Бойнг-767 маркийн хоёр дахь онгоц нөгөө цамхгийн 60 давхрыг мөргөж дэлбэрэв. Энэ хоёрын дараагаар "Бойнг-557" маркийн онгоц Пентагоныг мөргөн сүйрсэн бол нэг онгоц нь террористуудын ажиллагааг эсэргүүцэн тэмцсэн хүмүүсийн ачаар Шенксвиллд унасан билээ. Энэ бол аймшигт түүх. 

Ийнхүү хүн төрөлхтний соёл иргэншлийнхээ явцад бүтээн босгосоор буй тэнгэр баганадам өндөр барилгууд чухамдаа хэрцгийлэл, харгислал, шашны хэт даврагчдын нөлөөн дор сүйрч, эвдэрч болох юм гэдгийг дэлхий нийтэд сануулсан аймшигт хэрэг энэ. Тухайн үед барилгын архитектур, инженер техникийн ажилчдын зүгээс онгоцны мөргөлтийг даан үлдэх чадвар бүхий гангаар ерөнхий рам зангидсан болохыг сөхөж, урьдчилан төлөвлөсөн алан хядах ажиллагаа байсныг нотлон хэлсээр байв. 

Таг: