<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг цагдан хорьжээ
featured

ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг цагдан хорьжээ

 Энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө "Зам тээврийн хөгжлийн яам"-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас аривчлан саатуулжээ. Түүнийг  хорих 461 пүгээр ангид хорьсон байна.

Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм. 

Энэ сарын 9-ны үдэш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорилоо. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсноо өчигдөр АТГ-ынхан мэдээлэл хийх үеэрээ баталсан юм.