<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Эрэлч нохойн сургалт дадлага зохион байгуулав
featured

Эрэлч нохойн сургалт дадлага зохион байгуулав

 “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Дорноговь аймагт эхэлсэнтэй холбогдуулж Засаг даргын захирамжаар Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүдийг  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа.

Албаныхан дадлага сургалтаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний  команд штабын сургууль гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулах төлөвлөгөө баталсан.

Есдүгээр сарын 10-нд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах 105 дугаар анги, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нохойн хөтөч-аврагчид, Аляскийн үндэсний гвардын сургагч багш нартай харилцан туршлага солилцох эрэлч нохойн сургалтыг зохион байгууллаа.

Мөн нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуульд эрэлч нохдыг ашиглан эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийх аж. Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт төлөвлөсөн ажлын дагуу үргэлжилж байна.